ОБЪЕКТ, ЗАГВАР, МЭДЭЭЛЭЛ

6-р ангийн нэгж хичээлийн хөтөлбөр
Ээлжит  хичээлийн хөтөлбөр 2
Хамрах хүрээ: 6-р анги
Хугацаа: 80 мин
Хичээлийн сэдэв: Объект, түүний шинж чанар
Хичээлийн зорилго: Обьект гэж юу вэ? түүний шинж чанарын  талаар тодорхой  хэмжээний ойлголттой болгоно.
Хичээлийн зорилт:
v  Объект ,түүний төрлийг нэрлэх, тайлбарлах
v  Обьектийн шинж чанарыг тодорхойлох
Хичээлийн агуулга:        
Судлагдахуун
Ур чадвар
v  Объект, түүний шинж чанар
v  Хэн ,юу, хэнийг, юуг гэсэн асуултуудын хариулт болох зүйлийг объект гэнэ.
v  Эргэн тойрныхоо зүйлийг ажиглан объектыг нэрлэх
v  Шинж чанараар ямар объект болохыг тогтоох


Хэрэглэгдэхүүн:
v  6-р ангийн  Мэдээлэл зүйн хичээлийн  сургалтын төлөвлөгөө хөтөлбөр
v  Багшийн батлуулсан, сургалтын төлөвлөгөө хөтөлбөр, ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр
v  Багшийн бэлтгэсэн үзүүлэн тараах, материал
v  Сургалт явуулах анги танхимын тохиолог хэвийн орчин  
v  Самбар, шохой, сурах бичиг
    Арга зүй:
Хичээлийн явц (хугацаа)
Багшийн үйл ажиллагаа
Суралцагчийн үйл ажиллагаа
Хүрэх үр дүн анхаарах зүйл
Сэдэлжүүлэх
(4 мин)

Алхам1. Хүүхдүүд ээ! Анги танхимдаа юу байгааг сайтар ажиглан, дэвтэртээ жагсаан бичээрэй.
Алхам2. Сурагчийн хариултуудыг  самбарт бичнэ.
 Сурагчид багшийн хэлсэн даалгаврыг дэвтэртээ бичнэ.
Жишээ нь  : Самбар, сурагчийн ширээ, ширээн дээрх сурах бичиг, үзэг, шугам, ном, самбар хаалга, үзэг,цэцэг г.м


Асуултад хариулсан сурагчдыг стандарт бус үнэлгээгээр үнэлэх.
Асуудал дэвшүүлэх
(8 мин)
Алхам3 Та нарын бодлоор  обьект гэж юу вэ? Сурагчдын гарыг өргүүлж нэг нэгээр хариулах
С1: Бидний хүрээлэн байгаа орчны эд зүйлийг хэлнэ. С2: Объект нь  амьгүй зүйлээс гадна амьд байгалийг хэлнэ.
С3:.................................

! Аль болох олон сурагчийг хамруулах, дэг журамтай байлгах
Асуудал шийдвэрлэх
(13 мин)
Алхам4 Объект ба түүний шинж чанарын талаар онолын мэдлэг өгнө.
Presentation-ээр Объектийн тодорхойлолтыг  түүний шинж чанарын тухай  дэлгэрэнгүй тайлбарлаж  үзүүлнэ.
Тухайлбал: Биднийг хүрээлэн байгаа орчны нэгэн цогц байдлаар үзэгдэх хэсэг,өрнөж байгаа үйл явц, хүний ухамсарт үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйлийг объект гэнэ.

Presentation болон багшийн ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулна тэмдэглэл хөтлөх.
!Хүүхэд бүрд тулж ажиллана
!Ойлгоогүй үлдсэн хүүхэд байгаа эсэхийг сайтар ажиглана.

Бататгах үе шат
(10мин)
 Алхам5 2 багт хүснэгтийг нөхөж гүйцээх даалгавар өгнө.

 Сурагчид өгсөн даалгаврыг багаар  хийж  багшид үзүүлнэ.
Суралцагчдын хичээлийн идэвх оролцоо, бие даан хийж гүйцэтгэж буй чадварыг ажиглах.

Үнэлэн дүгнэх
(5мин)
Алхам6 Сурагчдын хийсэн даалгаварыг шалгах. Суралцагчдын хичээлийн идэвх оролцоо, бие даан хийж гүйцэтгэж буй чадварыг стандарт бус үнэлгээгээр үнэлж дүгнэнэ.

Ойлгоогүй зүйлээ багшаас асууж лавлана
Хичээлд идэвхитэй оролцож, хийсэн даалгавраа шалгуулж багшаас үнэлгээ авна.
Бүх сурагчдыг хамруулах
Гэрийн даалгавар
(1мин)
Сурагч бүр 2 объект бичиж түүний шинж чанарыг тодорхойлж ирнэ.
Гэрийн даалгавараа тэмдэглэж аваад хийж  ирэх
Бүх сурагчдаар гэрийн даалгаврыг тэмдэглүүлэх


    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment