ОБЪЕКТ, ЗАГВАР, МЭДЭЭЛЭЛ

6-р ангийн нэгж хичээлийн хөтөлбөр
Ээлжит  хичээлийн хөтөлбөр 1
Хамрах хүрээ: 6-р анги
Хугацаа: 40 мин
Хичээлийн сэдэв: ”Мэдээлэл, түүнийг дүрслэх тайлбарлах”
Хичээлийн зорилго:Мэдээлэл түүнийг дүрслэх хэлбэрүүдийг нэрлэх, мэдээллийг дүрслэх хэлийг ангилах, ялгах чадвар дадал олгоно.
Хичээлийн зорилт:
·         Мэдээлэл түүнийг дүрслэх арга
·         Мэдээлэлдүрслэх хэлийг  тайлбарлах
·         Байгалийн ба зохиомол хэлний ялгааг тайлбарлах
Хичээлийн агуулга:       
Судлагдахуун
Ур чадвар
v  Мэдээллийг дүрслэх хэлбэрүүд
v  Мэдээлэл дүрслэсэн хэлбэрийг тайлбарлах
v  Өгөгдсөн мэдээллийг дүрслэх

Хэрэглэгдэхүүн:
v  6-р ангийн  Мэдээлэл зүйн хичээлийн  сургалтын төлөвлөгөө хөтөлбөр ,зөвлөмж
v  Багшийн батлуулсан, сургалтын төлөвлөгөө хөтөлбөр, ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр
v  Багшийн бэлтгэсэн үзүүлэн тараах, материал
v  Сургалт явуулах анги танхимын тохиолог хэвийн орчин  
 Арга зүй:
Хичээлийн явц (хугацаа)
Багшийн үйл ажиллагаа
Суралцагчийн үйл ажиллагаа
Сэдэлжүүлэх
(4 мин)

Мэдрэхүйн 5 эрхний зургийг сурагчдад харуулж нэрлуулнэ. Эдгээр эрхтэнүүдээр мэдээллийг хэрхэн олж авдаг талаар тайлбарлана.
Жишээ1: нэг сурагчийг гарган ирж амыг нь хөдлөхгүйгээр зургийг тайлбарлуулна.
Жишээ 2: Нэг сурагчийн чихийг нь таглаж нэг сурагчаар үг хэлүүлнэ.
Тэгээд сурагчдаар өөрсдөөр нь ялгааг нь гаргуулна.  
Суралцагчид багшийн тавьсан асуултанд хариулт өгч харилцан ярилцах.Нүд, чих, хамар, уруул, гар жишээ1,2 багштай хамтарч ажиллана.

Шинэ хичээл буюу мэдлэг бүтээлгэх
(15)
Жишээ3: үзүүлэн 1.1 харуулна.
Байшин зураг дээр ямар дүрсүүдээс бүтсэн байна вэ?
Жишээ4: үзүүлэн 1.2 ашиглана.
Өгүүлбэр гэж юу вэ?
Өгүүлбэр нь бүрэн төгс утга санааг илэрхийлсэн холбоо үгнүүдийн нийлбэр
Сая та нарт ангийн сурагч зурган болон бичгэн мэдээллийг хүргэлээ.
Мэдээлэл” нэр томъёо нь information гэсэн тайлбарлах, хэлэх гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Иймээс мэдээлэл нь орчлон ертөнцийн юмс үзэгдлийг тэмдэгт болон дохионы тусламжтайгаар илэрхийлсэн тусгал болно.
Мэдээллийг дүрслэх хэлбэр
Самбарт бичвэр,хүснэгт зурган, тоон мэдээлийг өгнө. Сэрагчтай харилцан ярилцана.

Сурагчид багшийн тавьсанд хариулжна жишээ нь тэгш өнцөгт, гурвалжин гэх мэт
Өгүүлбэр гэж юу вэ?
Өгүүлбэр нь бүрэн төгс утга санааг илэрхийлсэн холбоо үгнүүдийн нийлбэр

Бататгах үе шат (20ми н  )
Дасгал 1 Бид тоо, үсэг, тэмдэгт, цэг зэргийг ашиглан хүн амьтан, эд зүйлс, юмс үзэгдлийг дүрсэлдэг. Дараах тэмдэгтийн цуглуулга ямар утгатай байна вэ?
-№-₮”:₮”.:_,,,₮%%??-ее№-,”,₮_.__.
Эдгээрийг харахад ямар утга илэрхийлж байгааг шууд хэлэх боломжгүй, тэмдэгтүүдийг санамсаргүй байдлаар бичсэн мэт харагдаж байна. Гэвч тодорхой мэргэжлийн хүмүүст утга бүхий мэдээлэл байж болно.
Дасгал2
ü  “Хоёрыг хоёроор үржүүлсэн нь 5-тай тэнцүү гэсэн нь үнэн эсэхэд дүгнэлт гаргана уу? Өгөдлийг хэд болгож өөрчилбөл мэдээлэл үнэн болох вэ?
ü  Чингүүн секундэд компьютерийн гарын 2 товчлуур дардаг бол цаасан дээр бичсэн мазаалайгэсэн үгийг компьютерт хэдэн секунтийн дотор дамжуулах вэ?
ü   
   Дасгал 3
  ü  Бичвэр мэдээлэлийн жишээ гаргаарай.
  ü  Тоон мэдээллийн жишээ гаргаарай.
  ü  Холимог мэдээлэлийн жишээ гаргаарай
 ü  Дараах мэдээлэл ямар хэлбэрээр дүслэгдсэн болохыг тодорхойлно уу?
А. Газрын зураг, захиа, уран зураг, математикийн хичээлийн жишээ бодлого

Даалгавар дасгалыг ажиллах, харилцан ярилцах сурагчид тус бүр жишээ гаргаж багшид үзүүлнэ.
Гэрийн даалгавар
(1мин)
Сурах бичгийн хуудас 6  хэрэглэхүй 2, 3,5,6 хуудас 7 дасгал 1-ийг ашиглана.
Гэрийн даалгавараа тэмдэглэж аваад хийж  ирэх
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment