ОБЪЕКТ, ЗАГВАР, МЭДЭЭЛЭЛ

6-р ангийн нэгж хичээлийн хөтөлбөр

Ээлжит  хичээлийн  төлөвлөлт 5

 Сэдэв: Мэдээллэн загвар
 Хамрах хүрээ: 6- р анги  
 Зорилго: Материаллаг ба мэдээллэн загварын гол шинж чанарыг мэдэж, загвар байгуулан тайлбарлах, загваруудыг харьцуулах, дүгнэлт хийх чадвар эзэмшинэ.
Зорилт:
v  Мэдээллэн загвар, түүний онцлогийг тайлбарлах
v  Мэдээллэн загвар байгуулах ур чадвартай болгох.
v  Объектын шинж чанарт тулгуурлан, мэдээллэн загвар байгуулах
Хичээлийн арга зүй:  Тэмдэглэгээ  хийлгэх, сэдэлжүүлэх,  харилцан ярилцах, мэдлэг бүтээлгэх,үзүүлэн таниулах, зөв бурууг ялган тунгаах, бүтээлч үйлийн арга, мэдлэг бүтээлгэх г.м
Хэрэглэгдэхүүн: Ээлжит хичээлийн төлөвлөлт, компьютершохой, самбар, тараах материал, presentation( LCD ) ,сурах бичиг, шохой, самбар г.м
Түлхүүр үг: Материаллаг загвар, мэдээллэн загвар
Хичээлийн явц:

Хичээл зохион байгуулалт 40(минут )
Багшийн  үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Хүрэх үр дүн анхаарах зүйлс
Анги  зохион байгуулалт
(3 мин)
- Мэндлэх
- Ирц бүртгэх
- Баг болгон хувааж суулгах
Сурагчдыг ангид орж ирэхэд өнгийн цаас цуглуулж баг болгоно.
- Мэндлэх
- Ирцээ бүртгүүлэх
- Баг болж сууна.
Хичээл эхлэхэд бэлэн болсон. Байна.
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах (3 мин)
Өмнөх хичээл дээр үзсэн материаллаг загварын  талаар  ярилцана.
Суралцагчид чөлөөтэй санаа бодолоо солилцож багштайгаа ярилцана.
 ! Аль болох олон сурагчийг хамруулах, дэг журамтай байлгах
Шинэ мэдлэг олгох (15мин)
Мэдээллэн загварын  талаар багш болон сурагчид хамтдаа ярилцана. Presentation-ийг  үзүүлнэ. Үзүүлэнгээс хэрэгтэй зүйлүүдийг багш сурагчдад бичүүлнэ.
Суралцагчид багшийн хэлсэнийг  тэмдэглэж авна. Үзүүлэнгээс хэрэгтэй тодорхойлолт г.м зүйлүүдийг дэвтэрт тэмдэглэж авна.


Шинэ мэдлэгээ  
Бататгах
(10)
Сурагчдад мэдээллэн загварын тодорхойлолтыг бичүүлнэ.
- Бодит объектын дүрслэл буюу математикийн томъёо, бичвэр, эх бүдүүвч, зураг, шугам зураг, хүснэгт зэргийг мэдээллэн загвар гэнэ.Мэдээллэн загвар нь бодит объектын шинж чанарыг тусгасан дүрслэл юм.
Мэдлэгийг бататгаж тараах  материал тарааж өгнө.
Сурагчид мэдээллэн загварын тодорхойлолтыг бичиж авна. Тараах материал  дээр байгаа даалгаврыг компьютерт Paintпрограмм дээр  хийж, багшдаа үзүүлнэ.
Мэдээлэлэн загварын тухай ойлголттой болсон байна. Бүх сурагчид оролцож байгаа эсэхийг хянах
Үнэлгээ  
дүгнэлт
(5мин)
Сурагчдын хийсэн даалгаврыг  үзэж, дүнгээр шагнана. Өнөөдрийн хичээлээс юу ойлгосныг дүгнэж, үнэлгээний хуудсыг бөглүүлнэ.
Сурагчид хийсэн даалгавраа багшдаа   үзүүлнэ. Багшын таараж өгсөн үнэлгээний хуудсыг бөглөнө.

Гэрийн даалгавар
(1 мин)
 ГэртӨнөөдрийн үзсэн хичээлийг давтаж ирээрэй.
Багшын өгсөн даалгавруудыг дэвтэрт тэмдэглэж авна.

    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment