ОБЪЕКТ, ЗАГВАР, МЭДЭЭЛЭЛ

6-р ангийн нэгж хичээлийн хөтөлбөр
Ээлжит  хичээлийн хөтөлбөр 3
Хамрах хүрээ: 6-р анги
Хичээлийн сэдэв: Объектын орчин, бүлэг объект
Хичээлийн зорилго: Сурагчид объектийн орчин буюу бүлэг объектийн  тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй болно.
Хичээлийн зорилт:
v  Объект ,түүний төрлийг нэрлэх, тайлбарлах
v  Обьектийн шинж чанарыг тодорхойлох
Хичээлийн агуулга:
v  Обьектийн орчин, түүнийг тодорхойлох
v  Бүлэг объект түүний шинж чанарыг нэрлэх
                                              
Судлагдахуун
Ур чадвар
v  Бүлэг объект
v  Ижил шинж чанартай объектуудыг  нэгтгэн бүлэг объект үүсгэдэг. Жишээ нь: Цагаан идээ, хүнсний ногоо .... гэх мэт
v  Объект бүр өөр өөрийн орчинтой болохыг тайлбарлах

Хэрэглэгдэхүүн:
v  6-р ангийн  Мэдээлэл зүйн хичээлийн  сургалтын төлөвлөгөө хөтөлбөр
v  Багшийн батлуулсан, сургалтын төлөвлөгөө хөтөлбөр, ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр
v  Багшийн бэлтгэсэн үзүүлэн тараах, материал
v  Сургалт явуулах анги танхимын тохиолог хэвийн орчин  
v  Самбар, шохой, сурах бичиг
Арга зүй:
Хичээлийн явц (хугацаа)
Багшийн үйл ажиллагаа
Суралцагчийн үйл ажиллагаа
Хүрэх үр дүн анхаарах зүйл
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах шат
(2 мин)

Алхам1. Сурагчдыг 2 багт хуваана. Та нарын бодлоор орчин буюу объектын орчин гэдгийг  юу  гэж бодож байна  вэ?
Алхам2.Бид  өнөөдөр Бүлэг объектын тухай үзэх болно.

С1: Объектын оршин байх нөхцөлийг орчин гэдэг.
С2:Орчин нь объектын үйлдэл хийгдэх нөхцөл юм

Асуултад сурагчдыг гарыг өргүүлж хариулуулна.
Асуудал дэвшүүлэх
(3 мин)
 Та нарын бодлоор  бүлэг объект  гэж юуг  хэлдэг вэ? 


С1: Аливаа нэг шинж чанар, утга, үйлдэл, орчноороо адил объектуудыгбүлэг объект гэнэ.
С2:.......................................................

! Аль болох олон сурагчийг хамруулах, дэг журамтай байлгах
Асуудал шийдвэрлэх
(17 мин)
 Багш сурагчдад тайлбарлан таниулах аргыг ашиглан объектын орчин буюу бүлэг объектын   талаар онолын мэдлэг өгнө.
Presentation-ээр Объектын орчин ба бүлэг объектын тодорхойлолтын тухай   тухай үзүүлж, тэмдэглэл хөтлүүлнэ.


Presentation болон багшийн ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулна тэмдэглэл хөтлөх.
!Хүүхэд бүрд тулж ажиллана
!Ойлгоогүй үлдсэн хүүхэд байгаа эсэхийг сайтар ажиглана.

Бататгах үе шат
(14 мин)
Багш хүүхдүүдээс  үзсэн хичээлийн тухай  асууж  дүн тавина.
Б: Сурагчдаас асуулт асууна.
1-р баг:
Асуулт-1 Ном, дэвтэр, үзэг, харандаа, баллуур зэрэг нь ямар бүлэгт багтааж болох вэ?
2-р баг:
Асуулт-2  Төмс, лууван, байцаа, улаан лооль, манжин, огурци, сонгино зэрэгийг  ямар бүлэгт багтааж болох вэ?
 Дараа нь зөв бурууг багш тодотгож хэлж өгнө.

 Сурагчид багшийн асуусан асуултанд хариулж  дүнгээ авна.
Суралцагчдын хичээлийн идэвх оролцоо, бие даан хийж гүйцэтгэж буй чадварыг ажиглах.

Үнэлэн дүгнэх
(3 мин)
Сурагчидтай хамтарч хичээлийн дүгнэлтийг хийнэ.
Сурагчид өнөөдрийн хичээлээс олж авсан мэдлэгээ дэвтэртээ бичиж ангийнхандаа танилцуулна.

Бүх сурагчдыг хамруулах
Гэрийн даалгавар
(1мин)
Хүрэн баавгайн тухайн 50 үгтэй эхийг дэвтэртээ бичиж ир.
Гэрийн даалгавараа тэмдэглэж аваад хийж  ирэх
Бүх сурагчдаар гэрийн даалгаврыг тэмдэглүүлэх












    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment