Говьд ийм амьтан амьдардаг тухай мэдээлэл 19-р зууны эцсээр эхлэж гарчээ. Биологийн шинжлэх ухаанд Оросын эрэдэмтэд болох Орлов, Соклов нар мазаалай нь баавгайн бие даасан зүйл мөн гэж үзээдмонголын говийн унаган буюу ursus gobiensis гэсэн нэрээр биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн. Дэлхий дээр 3 дэд овогт хуваагдах 22 зүйлийн баавгай байдаг. Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд түүнийг Ursus Arctos Gobiensis хэмээн тэмдэглэжээ. Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголд л байдаг. Түүнийг анх 1920-иод оны эхээр Баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий. Мазаалай нь говь цөлийн амьдралд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, жижигхэн нүдтэй.. Мазаалай Алтайн өвөр говийн уулсын бэл, сайраар ургадаг бажууны үндсийг ухаж идэхээс гадна зээргэнэ, хармаг жимс, мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьж зэргээр хооллоно. Түүнд хоол тэжээлээс илүү шаардагддаг зүйл бол ус юм. Иймээс голдуу задгай ус, булаг шанд бараадаж амьдарна
Тэрбээр Монголын “Улаан ном”-ын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтан. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин, гол төлөв ихэр аламцаг төрүүлнэ. Шармаахай зун хүрэн бор, өвөл, хаварт бор саарал зүстэй болдог. Түүний хүзүү, хөл нь их биеэсээ бараавтар өнгөтэй байдаг. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Арваннэгдүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүхэн хэвтэр засаж ичдэг амьтан. Ичээндээ төдийлэн бөх унтахгүй, тарга тэвээрэг аваагүй үедээ ичээнээс гарч хоол хайн тэнэж явдаг. Эмэгчин нь ичээнд байх үедээ 1-2 бамбарууш төрүүлдэг. Эмэгчин мазаалай бамбаруушаа алсын аян хийж чаддаг болтол дагуулж явна. Сэгс цагаан Богдоос 1969 онд барьсан эмэгчин бамбарууш муурын чинээ биетэй 4,5 кг жинтэй байв Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, урт нь 150, өндөр нь 80-92 см байдаг. Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж богд, Тост, Нэмэх уул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн баянбүрд, Идрэнгийн нуруу, Цагаан богд ба Сэгс цагаан богд гэж тогтоосон.
0 comments:
Post a Comment